Friday, December 16, 2011

Дºрвөн хайрхан


1.   Богдхан уул - эзэн савдаг нь Хангарьд шувуу юм. Эрдэм билэг, оюун ухааны тахилгатай. Цагаан морьтой, цайвар шаргал дээлтэй, цагаан сахалтай 80 орчим насны эр хүн байдаг. Архи уудаггүй, цагаан идээ иддэг.
2.  Сонгино хайрхан уул -эзэн савдаг нь цал буурал үстэй, чөтгөр биетэй өвгөн юм. Хөх дээлтэй, хөх царайтай, õөх үхэр унасан баруун гартаа очир барьсан, архи уудаг, 60 орчим насны эр хүн байдаг. Энэ хүн хэл ам, атаа жөтөө, хараалын эсрэг тахилгатай.
3.  Чингэлтэй хайрхан уул - эзэн савдаг нь ногоон эрдэмийн туяатай, нарны гэрэл жавхлантай нэг нүүр, хоёр мутартай, гурван мэлмий төгөлдөр, зүрхэн тус нь будда зурсан байдаг. Улаан шаргал ямаа унасан, цагаан цэнхэр дээл өмссөн эр хүн байдаг. Мах иддэг. Өвчин зовлонгүй, урт наслахын тахилгатай.
4. Баянзүрх уул -эзэн савдаг нь улаан ягаан царайтай, гартаа эрдэнийн таваг барьсан, торгон зөөлөн хувцастай, хэрцгий догшин барс унасан, арван хуруундаа алтан бөгжтэй эр хүн байдаг. Жимс иддэг. Газрын үүд хааж, орлогын үүд нээдэг тахилгатай.



No comments:

Post a Comment