Сусэггэн та мөргөл хэрхэн уйлдэх вэ.
Та өглөө босоод угаал үйлдсэний дараа өөрийн тахидаг шүтээн бурхан юмуу сүм хийдэд очиж гурван удаа мөргөнө.
Зулай дээрээ хоёр гарын алгыг хавсран мөргөнө. Энэ нь Бурхан багшийн цаглашгүй оюун ухааныг хүндэлж буй хэрэг.
Хоёр нүднийхээ хооронд алгаа хавсран залбирч мөргөнө. Энэ нь бурхан багшийн ариун үйлсийг дээдлэн хүндэлснийг бэлгэднэ.
Хоолойнхоо хэсэгт алгаа хавсран наманчлан мөргөнө. Энэ нь Бурхан багшаа сэтгэл зүрхнийхээ угаас бишрэн хүндэлж буйн тэмдэг юм.
Эцэст нь дух, хоёр гарын алга, хоёр өвдгөө газарт хүргэн сунаж мөргөнө. Ийнхүү таван цогцсоо газарт хүргэн мөргөж сэтгэлдээ маань мигзэмээ унших учиртай. Өглөө гурав, унтахын өмнө гурван удаа авралын номоо уншиж байх ёстой. Мөргөл үйлдэж чадахгүй ч гэсэн сэтгэлдээ маань мигзэм, мэдэх номоо сүсэглэн уншиж байх учиртай юм. Мөн бие сэтгэл хэл 3-н мөргөл юм.
2 гарын алгаа хөндийрүүлж хавсрах нь би үгүйг дүрсэлнэ.
2 гарыг нийлүүлэх нь арга билэг хослон барилдсаныг
Алгаа оройдоо хүргэвэл оройн үснир мэт болж бурханы бие ил болно.
Хоолойд хавсарснаар зарлиг 64 гишүүн, зүрхэнд найруулснаар хамаг бүхнийг мэдэх билиг ялгуусны таалалд оршиж байна гэж итгэн сүслэн залбирваас аугаа их явдал гүн үзлийн шимийн шим хослон орохын хутгыг олнî.
Ñ¿ì õèéäèéí îð÷èìä ìºðãºë ¿éëäýõäýý àíõààðàõ ç¿éë:
Цаг цагийн хурал ном болон учир шалтгаанаар орон хийдэд ирж мөргөл үйлдэхдээ гурван эрдэнийн нэрийг дурдаж өчүүхэн атугай ч нүгэл хилэнц сэтгэлд сэвтэй зүйлээ санан өршөөлийг эрж үнэн сүсгээр залбиран яаралгүй мөргөх хэрэгтэй.
Олон лам дундаас өөрийн танил, эсвэл нутгийн ламдаа, хуралд их хамба , дэд хамба айвал тýнд мөргөн адис авна.
Орон хийдэд мөргөхөөр ирэхдээ өөрийн чадал чинээ, боломж бололцооны хэрээр хадаг, мөнгө, зоос, зулын тос, хүж зэрэг зүйлтэй ирэх учиртай.
Ламд, бурханд, сүмийн үүдэнд ирж мөргөөд гарахдаа хүрд эргүүлэн нар зөв их бага сүмүүдийг тойрон / гороолж / мөргөнө.
Мөргөхөөр ирэхдээ цэвэр сайхан хувцасаа өмсөн, эрихээ барин маани мигзэм өөрийн мэдэх номоо уншин залбирна.
Энэ тэр хүнтэй чангаар ярьж инээж хөхрөх, лам хүний урдуур гарах, хараал тавих, хэрүүл хийх, архи уух, тамхи татах, залуу эхнэр хүн лам хүнтэй энэ тэрийг ярьж инээж хөхрөх зэргийг цэрлэх учиртай.
No comments:
Post a Comment