Friday, December 16, 2011

Ертөнциéн дөрвөн хүчтэн

Дээд тив буюу тэнгэрийн хоёр
Дунд тив буюу газрын хоёр бүгд 4 хүчтэнд
Луу, Хангарьд, Арслан, Барс ордог.
 Дөрвөн хүчтэн гэдэг ойлголт анх Энэтхэг, Хятдад анх үүссэн бөгөөд 16-р зууны үед шарын шашин монголд дэлгэрэхэд сүм хийдийн чимэглэлд 4 хүчтэнийг хэрэглэх болж, баганыг луугаар ороож, сүмийн үүдэнд арслангийн баримал, хаадын ширээг луу, хангарьдаар чимэглэж байжээ.
1. Луу тэмээн толгойтой бугын эвэртэй, могой хүзүүтэй, загас хайрстай, үнээний чихтэй, барын савартайгаар тэнгэр, ус, газрын амьтан гэдэг. Монголчууд лууг худагт ичдэг, хумсанд ичдэг, бууцанд ичдэг гэж үздэг. Худагт ичдэг учир усны амьтан, хумсанд ичдэг нь ихэс дээдэс хумсаа ургуулж буян заяа тогтоодог гэж үздэг. Бууцанд ичдэг нь тэр бууцанд цас тогтохгүй, мал сүрэг тарган тавтай өвөлждөг гэж үздэг. Лууны хаан намар усны гүнд орж тэндээ өвөлжөөд, хавар нь тэнгэрт нисч оддог учраас тэнгэрийн амьтан ч гэдэг. Өөрөөр хэлбэл дээд тэнгэрийн луу, газрын луу гэж байдаг. Тэнгэрийн луу нь салхи, бороог хариуцдаг, газрых нь усыг хариуцдаг гэж үздэг.
2. Хангарьд нь бүргэд толгойтой, хушуу хумстай, хүн биетэй, аварга том амьтан бөгөөд жигүүртний хаан гэдэг. Хангарьд ниссэнээр нар халхлагдан нар хиртдэг, далавчаа дэвсэнээр салхи шуураг үүсдэг гэдэг. Эрт цагт хангарьд хэдгэнийг "Энэ ертөнцөд ямар амьтны мах хамгийн амттайг мэдэж ир" гэжээ. Амьтан бүхний цусыг сорсоор эцэст нь хүний махнаас илүү амттай мах алаг байжээ. Хэдгэнийг буцаж явах замд нь Хараацай тааралдахад Хангарьд муу мэдээ сонсгож хүнийг устгах гэж байна гэдгийг мэдээд хэдгэний хэлийг нь суга татан хаяжээ. Хэдгэнэ яагаад хэлгүй болсоныг Хангарьд Хараацайнаас асуухад "могойн махнаас амттай махтай амьтан үгүй" гýж ярьснаас хойш Хангарьд могой идэх болжээ. Үүнээс үзэхэд могой, хангарьд 2 мөнхөд дайсагналцахын билэгдэл болжээ.
3.  Арслан араатны хаан арсланг оюун ухаан, эр зориг, эрх чөлөө, эд баялаг оршин тогтнох, эд юмыг найдвартай хадгалж хамгаалах, муу бүхнээс ангижруулахын билэгдэл гэжээ. Арсланг цагаан өнгөөр будсан байдаг.
4.   Барс ойн ба уулын эзэн бөгөөд эрэлхэг баатарлагын билэгдэл юм. Монгол ардын "Хар хул" үлгэрт муур үрээ голж, чадалтай хүү төрүүлэх юмсан гэсээр мануулыг гаргажээ. Түүнийгээ надаас дээрдэх юм алгà гэж голоод, дараа нь шилүүс, ирвэс, барыг төрүүлсэн гэдэг. Ойн эзэн бар ингэж үүсэн түүхтэй.

No comments:

Post a Comment