Saturday, December 17, 2011

Ум ма ни бад мэ хум" хэмээх маанийн зургаан үсэгний тайлбар



"Ум ма ни бад мэ хум" хэмээх маанийн зургаан үсгийг хүн болгон шахам мэдэх боловч энэ зургаан үгэнд ямар их шид, заслын хүч оршдогийг төдийлөн мэддэггүй билээ. Тэгвэл зөвхөн маанийг тогтмол уншсанаар хүн өөрºө өөрийгөө засч болдог аж. Үүнийг гэрчлэх дараах тайлбарыг хүргэе
УМ - хэлэхэд өвчний болон тэнгэрийн донг арилгах, гариг сааны хорлолыг зайлуулах, өвчнийг тонилгох, жилийí түйтгэрийг буцаах, насны хутгийг олох, биеийн түйтгэрийг арилгах, мунхагийг дарах, тангараг доройтсоныг арилгах шидтэй.
МА - хэлэхэд мамын дон, түүний дөрвөн хорлол, халуун өвчний дон, уур хилэн зэргийг дарж, сарын түйтгэрийг буцаах, өвчингүй шид бүтээлийг олох, тэнгэр бусын оронд төрөх үүдийг õаах, хэлний түйтгэр болон номлолын үүд доройтсоныг хаадаг.                                                                                     
НИ - хэлэхэд хийн өвчин болон хэрцгий хааны дон, сэтгэлийн                       түйтгэр, тааллын тангараг доройтсоныг арилгах, лусын дөрвөн                       хорлолыг номхотгох, зудын галваас тонилгох, өдрийн түйтгэрийг                      буцаах, цагийн шид бүтээлийг олох, омгийг дарах шидтэй.
БАД - хэлэхэд савдагийн дон,  бадгана  өвчний дон,  үндсэн тангаргын доройтол,   нисваанисын  түйтгэр  зэргийг  арилгаж, савдагийн дөрвөн õîрëолыг номхотгох, хорын галваас тонилгож,  гарагийн түйтгэрийг буцаах, хүч чадлын шид бүтээлийг олох, ойр зуурдын төрөлд хүрэхийн үүдийг  хаах,  хүсэл тачаалыг дарах шидтэй.
МЭ - хэлэхэд шулмас, эрлэгийн элчийн дон, түүний дөрвөн хорлол, хүйтэн өвчний дон, гишүүний тангараг доройтсоныг арилгаж, мөсөн галваас тонилгох, хормын болон авьяасын түйтгэрийг буцаах, жавхлант шударгын шидийг олох, бирдэд төрөхийн үүдийг хаах, атаа хорслыг дарах шид бүрдэнэ.
ХУМ - хэлэхэд ягчис хийгээд гарагийн дон, түүний дөрвөн хорлол, мэдэгдэхүүний түйтгэр, шар өвчний дон, тангараг бүгд доройтсон зэргийг арилгах, цаг бусын үхлийн галваас тонилгох, түйтгэрийн язгуур бүгдийг буцаах, юу хүссэн бүгдээ бүтээхийн шидийг олох, тамд төрөхийн үүдийг хаах, нисваанис бүгдийг дарах гайхамшигт шидтэй. Маанийг хэдий чинээ их уншваас төдий чинээ их буян хурж, нүгэл хилэнц нимгэрнэ. Бидний өвөг дээдэс, эмээ өвөө нар маань дүнчүүр маань уншиж, цаглашгүй их буяныг бүтээнэ хэмээн эрхи эргүүлдэг байжээ

No comments:

Post a Comment